
ДЭМБ-аас сүүлийн долоо хоног, сар гаруйн хугацаанд өвчлөл өдөр өдрөөр буурч байгаа талаар мэдээлжээ.
Тодруулбал, дэлхий дахинд сүүлийн 14 хоногт 15 хувиар буурсан гэжээ. Ялангуяа манай хөрш орнуудад буурах хандлагатай байна. Жишээ нь ОХУ-д өвчлөл буурч сүүлийн сар гаруйн хугацаанд өдөртөө 5000-6000 тохиолдлоор буурч байгаа аж. Халдварын тоо буурахад дараах хэд хэдэн зүйл нөлөөлж байгааг ДЭМБ-аас тодорхойлжээ.
Сонирхуулахад, дэлхийн 73 улсад 134 сая хүн вакцин хийлгэжээ. Энэ нь коронавирусийн халдвар авсан нийт хүний тооноосоо давсан гэсэн үг юм. Дэлхий дахинд өдөрт 4,7 сая хүн дархлаажуулалт хийлгэж байна. Тэр дундаа Израйль улс хамгийн өндөр буюу хүн амынхаа 50 хувийг хамруулжээ.