© Tseg.mn. 2011-2021
Нийгэм

47 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэж байна. 

2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр улсын хэмжээнд хүнд 18871 PCR шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Ихэвчлэн халдвар авсан иргэдийн хавьтал болсон, тусгаарлалтад байгаа хүмүүсээс коронавирус илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Шинээр голомтлон Элизабет хотхонд 4, "СиЖиЭс" хувийн эмнэлэгт 8 тохиолдол бүртгэгдлээ. 

Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 2120 болсон бол кластераар 1610 тохиолдол, Улаанбаатарт 1284 тохиолдол бүртгэгдээд байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Шахмал түлшийг цаашид хэрэглэх шаардлагатай юу? (Сэтгэгдэл-3)
Уншиж байна ..