© Tseg.mn. 2011-2021
Нийгэм

Хилийн чанадад санхүүгийн хүндрэлд орсон 65 иргэнд 75 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг энэ сарын 8-ны өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа.

Энэ удаагийн хурлаар цар тахлын улмаас хилийн чанадад санхүүгийн хүндрэлд орсон иргэдийг нутаг буцаах, тэдгээрийн тусгаарлах байрны зардлыг гаргах, Куба улсад хүнсний хомсдолд орсон, хүндрэлтэй нөхцөлд байгаа 19 оюутанд хүнс, ойрын хэрэглээний эд зүйлс олгох, мөн яаралтай эмчилгээ хийлгэж буй иргэдийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 65 иргэний өргөдөл, хүсэлтийг хэлэлцэж 75,106,737 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав.

Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг болно.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..