
УОК-ын даргын дэргэдэх шуурхай ажлын хэсэг өчигдөр орой хуралджээ.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй тус 14 байгууллага нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн сар шинийн баярын дээрхи өдрүүдэд ч мөн холбогдох халдвар хамгааллын дэглэмийн дагуу ажиллах эрхтэй байх юм. Тодруулвал хүнсний дэлгүүр ажиллахгүй гэх зэрэг нь ташаа төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг УОК-оос мэдэгдлээ.
2021 оны 02 дугаар сарын 11-ний 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим хязгаарлалтын дэглэмүүд хуулийн дагуу үйлчилнэ.
Энэ хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан доорхи нэр бүхий 14 салбарын ажил, үйлчилгээг тусгай горимын дагуу явуулах санал боловсруулж, хэлэлцэв. Уг саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлүүлэхээр боллоо.
Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт