© Tseg.mn. 2011-2021
Нийгэм

Б.Даваажаргал: Чадах бүхнээ хийсэн ч, аварч чадсангүй

Өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэн өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан. Галыг унтраахаар цагдаагийн нэгэн алба хаагч шуурхай ажиллаж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн. Бид тухайн алба хаагч, цагдаагийн ахлагч Б.Даваажаргалаас болсон үйл явдлын талаар тодруулахад "Сүхбаатарын талбай дээр үүрэг гүйцэтгэж байх явцад сэжиг бүхий хүн орилсон. Шалгахаар ойртож, хоёр алхмын зайд очсон байхад гал асаасан. Галыг унтраахаар чадахаараа хичээсэн. Иргэд ч тусалсан. харамсалтай нь хүний амийг аварч чадсангүй" гэсэн юм. 

Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэхдээ "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл гарч байгаа учраас залруулах үүднээс мэдээлэл өгч байна. Тухайн иргэн 34 настай Э. Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Гар дээрээс CD, хуурцаг зардаг ажил хийдэг байжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний ажил байдлын талаар бичээд байгаа нь худал мэдээлэл байна. Хэрэгт авагдсан баримтын талаар мэдээлэхдээ прокурорын байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.126.88.153] 2021/02/08
Ажлаа хийх боломжгүй болсон болохоор л амиа хорлосон байхдаа...
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..