
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Б.Бямбадорж томилогдож, үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авчээ.
Б.Бямбадорж нь хүний их эмч, эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй, төрийн захиргааны менежмент болон удирдахуйн ухааны магистр, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой.