© Tseg.mn. 2011-2021
Нийгэм

Төв талбайд ямар шалтгаанаар өөрийгөө шатаасныг яаралтай шалгахыг ТЕГ, ЦЕГ-т даалгалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Дотоодын цэргийн командлагч бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нартай уулзаж, өнөөдөр Төв талбайд нэг иргэн амиа алдсан хэргийг яаралтай шалгаж, учир шалтгааныг нэн даруй тогтоохыг даалгалаа. 

Өнөөдөр 12:30 цагийн үед Төв талбайд нэгэн иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн. Цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтаар тухайн иргэний биеэс 1987 онд төрсөн Э гэх иргэний үнэмлэх гарсан бөгөөд яг өөрийнх нь бичиг баримт мөн эсэхийг, мөн тухайн иргэн ямар шалтгаанаар амиа егүүтгэх болсныг тодруулахаар ажиллаж байна.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.161.1] 2021/02/08
Юунаас болсон юм болдоо хөөрхий залуу, хайран амь нас
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Шахмал түлшийг цаашид хэрэглэх шаардлагатай юу? (Сэтгэгдэл-3)
Уншиж байна ..