© Tseg.mn. 2011-2021
Улаанбаатар

Ангийн андууд төрийн өндөр дээд шагналаар шагнууллаа

Ерөнхийлөгч Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. 

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагнал гардуулж байна. 

Тухайлбал, нэвтрүүлэгч С.Чимгээ Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Б.Отгонбат нар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялааж байна. Дашрамд дурдахад дээрх гурван эрхэм СУИС-ийн нэг ангийн гурав юм байна.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар 

  • Монцамэ агентлагийн ахмад сэтгүүлч Гажидын Баатарчулуун 
  • Саунд оф Монголиа ХХК-ийн продюсер Хүрэлбаатарын Дамдинсүрэн 
  • Монголын зохиолчдын эвлэлийн хорооны гишүүн, яруу найрагч Долгорын Доржготов
  • Монголын үнэн сонины ахмад сэтгүүлч Цэнд-Аюушийн Мишигдорж
  • Зууны мэдээ сонины ахмад сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нар мөн Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Шахмал түлшийг цаашид хэрэглэх шаардлагатай юу? (Сэтгэгдэл-3)
Уншиж байна ..