© Tseg.mn. 2011-2021
Нийгэм

Зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны хоёрдугаар сарын 6-7-нд нийт 366 дуудлага мэдээлэл хүлээн авсны 251 нь зам тээврийн ослын шинжтэй байсныг шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Хүний амь нас хохирсон ослууд:

  • 2021 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 17:30 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Буянт сум 3 дугаар баг “Урамт” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 45км/ шороон замд улсын дугааргүй Хурд маркийн мотоцикл Toyota corolla маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 29 настай, эрэгтэй Х-н амь нас хохирсон.
  • 2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр 21:00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Толбо сум 6 дугаар баг “Бураат” гэх газар /сумын төвөөс баруун 15км/ шороон замд Northbenz маркийн автомашин онхолдож, жолооч 27 настай, эрэгтэй Э-н амь нас хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолооч илрүүлсний 68 нийслэлд, 26 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Шахмал түлшийг цаашид хэрэглэх шаардлагатай юу? (Сэтгэгдэл-3)
Уншиж байна ..