© Tseg.mn. 2011-2021
Улаанбаатар

Тендерийг ЭМЯ-руу буцааж, олон нийтэд тайлбарлах хугацаатай үүрэг өглөө

ЭМЯ-наас эрх  шилжиж ирэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан N95 маскны тендертэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсээс тайлбар авлаа. Мөн олон нийтийн дунд үүсээд буй шүүмжлэлтэй асуудалд тайлбар өгч, уг тендерийг зарлаж, шалгаруулах ажлыг ЭМЯ-руу буцаах хугацаатай үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгч Л.Зэндмаад  өгөв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Оношлуур, амны хаалт,  хамгаалах хэрэгслийг ЭМЯ хариуцна. Бодлогын асуудлаа ЭМЯ өөрсдөө авахгүй яагаад нийслэл рүү явуулаад байгаа юм бэ. Тиймээс амны хаалтны тендерийг  ЭМЯ-руу буцааж, ном журмын дагуу явсан эсэхэд хууль хяналтын байгууллагаар шалгуулаарай.  Би үүнд ашиг сонирхол байна гэж харж байгаа. Бидэнд ачаалал мундаагүй. Ард түмний амьдрал, бизнесийнхний нөхцөл байдал, улсын төсөв ямар байгаа билээ. Тиймээс энэ асуудлаар ЭМЯ-ны хүмүүсээр тайлбарыг нь хийлгүүл” гэв. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Шахмал түлшийг цаашид хэрэглэх шаардлагатай юу? (Сэтгэгдэл-3)
Уншиж байна ..