© Tseg.mn. 2011-2021
Нийгэм

Цар тахлын үеийн төрийн бүх худалдан авалтыг Засгийн газар АТГ-т шалгуулна

Цар тахлын үед хийгдэж байгаа төрийн бүх шатны худалдан авалтыг шалгуулахаар Засгийн газар АТГ-т ханджээ. Учир нь халдварт өвчинтэй холбоотойгоор худалдан авалтуудыг богино хугацаанд зарлаж байгаа тул ашиг сонирхлын зөрчил байх магадлалтай хэмээн үзэж байна. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 20,000 ширхэг N95 амны хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендерийг гурав хоногийн хугацаатай зарласан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгч, тендерийг ЭМЯ-нд буцаахыг нийслэлийн ЭМГ-т даалгаад хувийн ашиг сонирхол байгаа гэж харж байгаагаа хэлсэн.

Тиймээс хуулийн байгууллагаар шалгуулахаа хэлээд зогсохгүй хотыг даргын ажил авахаас өмнө хийгдсэн бүх худалдан авалтыг шалгуулах үүргийн өгсөн юм.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..