© Tseg.mn. 2011-2021
Улаанбаатар

Б.Баатархүү: Иргэн Ц гадны нөлөөтэй, И өндрөөс унасан байдалтай амиа алдсан байсан

Монголын нэртэй, өсөх ирээдүйтэй хоёр сагсчин цаг бусаар амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарсан. Энэ хэргийн талаар  ЦЕГ-аас товч мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Хоёрдугаар сарын 07-ны өдрийн 03 цагт орчимд БЗД-т хүн нас барсан гэх дуудлага эрүүл мэндийн байгууллагат эхэлж ирсний дагуу цагдаагийн байгууллага мөн очиж ажилласан.

Хэргийн газрын эхний үзлэгээр 23 настай Ц гадны нөлөөтэй амь насаа алдсан, 20 настай И өндрөөс унасан байдалтай амиа алдсан байсан. БЗД-ийн Цагдаагийн газар хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Иргэд, олон нийт маань хэргийн талаар буруу ташаа мэдээлэл бүү тараагаарай гэж хүсэх байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Шахмал түлшийг цаашид хэрэглэх шаардлагатай юу? (Сэтгэгдэл-3)
Уншиж байна ..