© Tseg.mn. 2011-2021
Улаанбаатар

Үзлэгээр ихэнх агааржуулалтын хоолой цантаж битүүрсэн байжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021.02.05-ны А/33 дугаар “Агаар сэлгэлтийн хоолой үзлэг хийх тухай” тушаалын дагуу нийтийн зориулалттай орон сууцны байрны болон айл өрхийн агаар сэлгэлтийн хоолойд үзлэг хийж, шаардлагатай засвар үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг 2021 оны хоёрдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

ОСНААУГ-н салбар газрууд нь тус өдрөөс эхлэн өөрийн хариуцдаг 2113 байрнаас 708 байрууд дээр үзлэг шалгалтыг хийсэн ба одоогоор төвийн 6 дүүрэгт айлуудаар үзлэгийг хийжээ.

Нийт үзлэгт хамрагдсан байрнуудын 10 орчим хувь агааржуулалтын малгай эвдрэл гэмтэлтэй байна. Үзлэг хийх явцад илэрч байгаа нийтлэг зөрчил нь агааржуулалтын хоолой цантаж битүүрсэн байдал ихэвчлэн ажиглагдаж, 61 ширхэг байрны агаар сэлгэлтийн гадна хоолойг цантаж хөлдснийг сэтэлж цэвэрлэжээ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Шахмал түлшийг цаашид хэрэглэх шаардлагатай юу? (Сэтгэгдэл-3)
Уншиж байна ..