© Tseg.mn. 2011-2021
Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: Долдугаар сарын 11-н хүртэл 2-3 удаа хөл хорио тогтооно

Цар тахлын үед математик тооцоололд тулгуурлан хэзээ хязгаарлалт тогтоох хугацааг урьдчилж гаргах боломжийг Засгийн газар судалж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тэрбээр "Долдугаар сарын 11-н хүртэл 2-3 удаа хөл хорио тогтоох магадлал хамгийн өндөр байна гэдгийг олон нийтэд зарлаж, аж ахуйн нэгжүүд түүнд тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөдөг байх учиртай.

Нөхцөл байдал хүндэрвэл үнэнээ хэлнэ, хүндрэхгүй бол долдугаар сарын 11-н хүртэл 2-3 удаа хөл хорио тогтооно. Энэ нь 7-10 хоногийн хугацаатай байх юм. Ингэж чадвал хувийн хэвшлийнхэн бэлтгэлээ хангаж, барааны нийлүүлэлт, зээл авах, ажилчдынхаа ээлжийн амралтыг зохицуулах гэх мэтээр олон ажлыг төлөвлөж болно" гэлээ. 

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб болон ХӨСҮТ-ийн дэргэд Эрдэмтдийн зөвлөл ажиллаж, цар тахлын тархалтын нөхцөл байдалд тулгуурлан цаашид хэрхэн үргэлжлэх, хөл хориог хэзээ тогтоовол хамгийн үр дүнтэй байх зэргийг тооцоолдог. Тухайн тооцоолол 95.7 хувийн баталгаатай гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих хэлж байв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..