© Tseg.mn. 2011-2021

С.Амарсайхан: Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр сар шинийн барилдааныг үзэгчгүйгээр Говь-Алтай аймагт зохион байгуулах саналаа хүргүүлсэн. Тэгвэл Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын С.Амарсайхан сар шинийн барилдааныг ийнхүү зохион байгуулах боломжгүй гэдгийг хэллээ. 

Шадар сайд С.Амарсайхан энэ талаар "Бид сар шинийн уламжлалаа хадгалах ёстой. Гэхдээ энэ цаг үед бүх нийтийн хөл хорио тогтоосон байхад нэг хэсэг нь гэртээ байхад нөгөө хэсэг нь үйл ажиллагаа явуулах ялгаа гаргахгүй. Эрсдэл үүсгэхгүй. Манай бөхийн холбоо ойлгож байгаа байх. Цахимаар зохион байгуулах ямар боломж байгааг харсан ч цаг хугацаа шаардлагатай. Заавал бөхийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй. Дараа нь зохиож болно шүү дээ" гэсэн юм. 

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн барилдааныг хоёрдугаар сарын 11-ний өдөр үзэгчгүйгээр улс, аймгийн цолтой 128 бөх барилдуулах шийдвэрийг гаргасан ч цар тахлын нөхцөл байдал хийгээд хөл хорио тогтоохтой холбоотойгоор энэ шийдвэрийг УОК-оос цуцалсан.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [122.37.166.45] 2021/02/05
Zow oo zow Amjilt huseii ajild n ERUUL ENHIIG huseii demjij 3
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..