© Tseg.mn. 2011-2021
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Хүнд суртал үүсгэдэг төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй болгоно

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзлаа.

Тэрээр энэ үеэр "Uber шиг олон компани гарахад Засгийн газраас дэмжинэ. Төр хүнд суртал үүсгэдэг төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй болгоно. Төрийн үйлчилгээг авах гэж зарцуулдаг цагаа өөртөө зориулдаг болно. Үндэстнээрээ өглөө эрт гүйдэг болно. Цахим байгаагүй нөхцөлд иргэний үнэмлэх захиалахад 1 цаг 55 минутыг зарцуулна. Харин цахим байгаа нөхцөлд 5 минут л зарцуулна. Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй" гэв.

Тэрээр мөн Цахим хөгжлийн яам байгуулж бусад салбаруудын хөгжлийг хурдасгах хэрэгтэйг онцолсон бөгөөд мэдээлэл харилцааны чиглэлийн хувийн компаниудыг төрөөс дэмжин ажиллана гэдгээ хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Шахмал түлшийг цаашид хэрэглэх шаардлагатай юу? (Сэтгэгдэл-3)
Уншиж байна ..