© Tseg.mn. 2011-2021
Эрүүл мэнд

38 халдвар шинээр бүртгэгдэж 32 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.05/ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Ховд аймгийн лабораторид нийт 14283  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, өчигдөр батлагдсан тохиолдын ойрын хавьтал байна. Таван тохиолдлыг судалж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1092 болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 32 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1928 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1430 байгаа. Өнөөдрийн байдлаар 485 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 388 хүн хөнгөн, хүндэвтэр 95, хүнд 1, маш хүнд 1 хүн байгаа.

Үүнээс ХӨСҮТ-д 208 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1,  хүндэвтэр 45, хөнгөн 162 хүн бий. Цэргийн төв эмнэлэгт 169 хүн эмчлүүлж байгаа. Үүнээс  хүндэвтэр 49, хөнгөн 119 хүн эмчлэгдэж байна.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 95 хүн эмчилгээ тандалтад байгаа. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..