© Tseg.mn. 2011-2021
Эрүүл мэнд

С.Энхболд: Одоогоор коронавирусийн эсрэг вакцин Монгол Улсад ирээгүй

Коронавирусийн эсрэг вакцин Монголд ирсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад "Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин ирээгүй. Бид вакцин авчрах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна" гэв.

Харин Улсын Онцгой комиссоос "Энэтхэг, Хятад, Оросоос коронавирусийн вакциныг өнөө маргаашгүй авахад бэлэн байгаа" хэмээн мэдээллээ.

Манай улс COVAX хөтөлбөрөөр вакцин авахаас гадна бусад эх үүсвэрээс коронавирусийн вакциныг нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..