© Tseg.mn. 2011-2021
Улс төр

Өмнөговь аймгийн өрх бүрд нэг сая төгрөг олгох саналыг дэвшүүллээ

Өмнөговь аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс цар тахлын нөлөөгөөр үүсч байгаа иргэдийн эдийн засгийн хүндрэл, өвөлжилт хаваржилтын цаг үеийн байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг тодорхой шалтгаануудад үндэслэн “Нутгийн хишиг-Өрх бүрд НЭГ сая төгрөг” олгох саналыг дэвшүүлж, аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт хүргүүлж байгаа юм. 

“Нутгийн хишиг-Өрх бүрд НЭГ сая төгрөг” арга хэмжээ нь хавтгайрсан халамж бус цар тахлын нөлөөгөөр орлого хумигдаж, амьжиргаа хүндэрч байгаа, аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь ган зудын байдалтай байгаагаас малын хорогдол эрс нэмэгдэх зэрэг хүндрэлийг даван туулах оновчтой шийдэл болно гэж аймгийн ИТХ дахь Монгол Ардын намын бүлэг үзэж байна.

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж төсөвт тодотгол хийх замаар Нутгийн хишгийг олгох боломжтой гэж тус аймгийн МАН-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Шахмал түлшийг цаашид хэрэглэх шаардлагатай юу? (Сэтгэгдэл-3)
Уншиж байна ..