© Tseg.mn. 2011-2021
Улс төр

ОХУ-ын “Спутник-V” вакциныг Монголын хүн ам, зорилтот бүлгүүдэд нийлүүлэхээр хэлэлцэнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, бүх салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг тэрбээр тодотгоод, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн ахлагчаар Шадар сайд үргэлжлүүлэн ажиллах болсонд өндөр ач холбогдол өгч байгааг дуулгав. Тэрбээр 2020 онд болох байсан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулах саналтай байгаагаа дуулгав.

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын УОК-оос шуурхай арга хэмжээ авч Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр журмын хүрээнд тогтворжуулах, Covid-19-ийн эсрэг “Спутник V” вакциныг цаашид Монгол Улсын зорилтот бүлгүүдэд болон нийт хүн амд нийлүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн ОХУ-ын ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хэллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулахаа илэрхийлээд цаашид бүхий л салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба

 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..