© Tseg.mn. 2011-2021
Эдийн засаг

Цар тахлыг хумихад төсвөөс 1.7 их наяд төгрөг зарцуулна

Улсын төсвөөс Короновируст халдвараас сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад 2020 онд нийт 2.4 ихнаяд төгрөгийн арга хэмжээг хэрэгжүүлсэн бол 2021 онд энэ чиглэлээр төсвөөс 1.7 ихнаяд төгрөг зарцуулагдахаар байна.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал өчигдөр болсон бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Д.Дуулал болон бусад албаныхан оролцжээ.

Тус хурлаар

  • Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,
  • үр дүн,
  • Төсөв, эдийн засгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Мөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос

  • мөнгөний бодлогын зорилтод нийцүүлэн мөнгөний бодлогын хүү болон банкуудын заавал байлгах нөөцийн хувийг тус бүр 6% болгон бууруулж,
  • иргэн, аж ахуйн нэгжийн авсан зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах,
  • төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулах,
  • жижиг, дунд үйлдвэрлэл, уул, уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр зээлийн эх үүсвэр олгох арга хэмжээг зохион байгуулж байгаагийн үр дүн,  цаашид эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурлаар авч хэлэлцлээ гэж Монгол банкнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..