© Tseg.mn. 2011-2021
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ шинэ Засгийн газрын гишүүдээ танилцууллаа

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүнээ танилцуулж байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжсэн.

• Шадар сайд С.Амарсайхан,
• МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,
• Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан,
• Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
• Сангийн сайд Б.Жавхлан,
• Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
• Соёлын сайд Ч.Номин,
• Эрүүл мэндийн сайд С.Энхболд,
• Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан,
• Хөдөлмөр, нийгмсийн хамгааллын сайд А.Ариунзаяа,
• Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,
• Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар,
• Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр,
• Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,
• Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарыг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газрын гишүүнээр томилохоор санал нэгдэв.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..