© MonTimes.mn. 2011-2020
Нийгэм

“Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах журам”-ыг батлав

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв өөрийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой тодотгол хийж, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/43, А/508 дугаар тушаалуудтай уялдуулан “Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ажиллах журам”-ыг батлав.

Дээрх төлөвлөгөө, журмын дагуу төвийн Хүний халдварт өвчний дэгдэлт, нийтийг хамарсан осол, гэмтлийн үеийн тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн удирдах бүрэлдэхүүн ширээний дадлага сургуулилт хийлээ.

Дадлага сургуулилтын хүрээнд хүний халдварт өвчний дэгдэлт, нийтийн хамарсан осол, гэмтлийн үед тохиолдлын удирдлагын тогтолцооны дагуу хэрхэн ажиллах талаар мэдээлэл солилцож, өгөгдсөн нөхцөл байдлын үед Цус, цусан бүтээгдэхүүний хангамж, нөөц нөхөн бүрдүүлэлтийн талаарх арга хэмжээг хэрхэн шуурхай хэрэгжүүлэх асуудлыг боловсруулав.

Эх сурвалж: ЦССҮТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [139.5.216.251] 2020/02/09
амьд үхдэлтэй тулалдаж вирусыг тархаахгүй байх хуулыг батлав
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..