© MonTimes.mn. 2011-2020
Нийгэм

БНХАУ-д гарсан уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх зөвлөмж

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг ард иргэдэд хүргэж байна.

ИРГЭН ТА:

§   Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;

§   Амны хаалт тогтмол хэрэглэх;

§   Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;

§   Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;

§   Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, гарын шууны дотор тал руу ханиаж найтаах;

§   Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;

§   Хүүхдийг уушгины хатгалгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;

§   Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..