© MonTimes.mn. 2011-2020
Нийгэм

“Монголын үндэсний фронт”-ын эргэн тойронд

Монгол Улсын төр, нийгэм, эдийн засаг гүн хямралд орж, тогтолцооны гажуудал мухардалд орсноор үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал бий боллоо. Эннэ бүхнийг ард түмэндээ сонордуулж, тэдний дуу хоолой болъё гэсэн зорилготой анх байгуулагдсан “Монголын үндэсний фронт” нь хэдийнэ ард түмний танил болсон билээ. Харин арваннэгдүгээр сарын 8-нд зохион байгуулсан олон нийтийн жагсаал, цуглааны дараа удирдлагад нь өөрчлөлт орсон юм. Ингээд тэдний байр суурийг хүргэж байна.

“Монголын үндэсний фронт”-ын шинэ тэргүүн, олон улсын тоймч Ш.Гантулга: Манай Б.Баярмагнай генерал тэмцлийн талбарыг орхиж зугтаасан. Тэгээд тэргүүнээ солихоос өөр аргагүй болсон. Бид ард түмнээ авилгач түшмэдээс, олигархи баячуудаас ангижруулж, жинхэнэ ардын төрийг мандуулахын төлөө тэмцэлд боссон хүмүүс. Андгай тангараг өргөсөн улс. Гэтэл генерал тангаргаасаа няцаж, замаасаа буцсан учраас бид түүнийг дагаад зугтаалтай биш. Түүнийг дуурайгаад ард түмний төлөө тэмцлээсээ татгалзалтай биш. Бид тэмцээд үлдэж байна. Харин генерал тавхайгаа гялалзуулаад алга болж байна. Тэгэхээр генерал одоо бидний хувьд хэн ч биш. Лав л би түүнийг дахиад хүндэтгэж чадахгүй. Арваннэгдүгээр сарын 7-ноос өмнө би энэ хүнийг маш ихээр хүндэтгэж, энэ хүн биднийг удирдаж чадах цорын ганц хүн гэж бодож, итгэж явсан. Харин одоо энэ бодол маань эрс өөрчлөгдлөө.

МҮФ-ын экс тэргүүн, Хошууч генерал Б.Баярмагнай: Би хүчирхийллийн замыг сонгоогүй. Надаас болж жирийн иргэн хохирох ёсгүй. Харин нөхөд маань нэг л удаа цуглаад шууд дайрахыг шаардсан юм. Тиймээс нэг ч өдөр эргэлзэлгүйгээр фронтоос гарах ёстой гээд шийдвэрээ гаргасан билээ.

Би өөрийн үзэл бодлоос ухраагүй байгаа. Монголын төрд шургалсан урвагч, луйварчид, төрийн өмчийн хулгайчид, оффшорчид, авлигачдыг хатуу шийтгэх тэмцлээ зогсоохгүй. Би тайван замаар, хуулийн дагуу, зөв хүмүүстэй тэмцлээ үргэлжлүүлнэ. Намайг дагаж, надад итгэж ирсэн мянга мянган иргэдийн итгэлийг хугалахгүй ээ. Би зорьсон зорилгоо биелүүлээд, ард олныхоо итгэлийг эргүүлээд авч чадна. Намайг гүтгэн доромжилж, харлуулах гэсэн эрх баригчдын гар хөл болсон бичигч нарын үгэнд би эмзэглэхгүй. Яагаад гэвэл намайг хамгийн сайн мэдэх хүмүүс надтай хамт алба хааж байсан, үүрэг гүйцэтгэж байсан, миний удирдлагад байсан бүх хүмүүс хэн болохыг минь мэдэхийн дээдээр мэднэ.

Эх сурвалж: Medee.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..