• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

УТААНААС БОЛЖ БЯЦХАН ҮРС ЭНДСЭЭР БАЙХ УУ?

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/10/19 / Видео

Утаанаас үүдэлтэй ургийн гажиг манай улсад сүүлийн хэдэн жил буурахгүй байна. Хүүхэд нь гэдсэндээ амьгүй болж эндэх тохиолдол гарсаар байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Дахин өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан жирэмсэн эхчүүдэд цэвэр агаарын асуудал хурцаар хөндөгдөж байна.

Жил бүрийн өдийд өвөл болонгуут гэнэт ухаан орсон мэт утааны асуудлыг хэлэлцэж хичнээн арван тэрбумаар нь төсөв батлан өдийг болтол бууруулаагүй байгаа нь үнэн. Дахиад л өвөл ирж хаяанд байх айлаа ч олж харахгүй шахам хоолой хорсгох утааны үр нөлөөгөөр эхийнхээ хэвлийд бүрэлдсэн бяцхан үрс ертөнцөд мэндэлж чадахгүй буцаж байна.Утааг бууруулна гэж жил бүр ярьдаг ч амьдрал дээр бодит хэрэгжсэн зүйлгүй байгаа нь нууц биш.

Үндсэн хуулиндаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн тухай бичсэн байдаг хэрнээ иргэдээ эрүүл аюулгүй бус утаатай хөрсний бохирдолтой, ургийн гажигтай амьдруулсаар байна. Улаанбаатарын утаанаас жирэмсэн эхчүүд бүгд зугтах боломжгүй учир ямар нэгэн байдлаар жирэмсэн эхчүүдийн ураг нь эндэхээс сэргийлэх зарим ажлуудыг хотын удирдлагууд хийх хэрэгтэй байна гэдгийг энэхүү мэдээллээрээ хэлэхийг зорьлоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан