• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

МОНГОЛ УЛСЫН ЯДУУРЛЫН ТҮВШИН 2016 ОНД 29.6 ХУВЬ БОЛЖ ӨСЧЭЭ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/10/19 / Эдийн Засаг

Үндэсний статистикийн хороо дэлхийн банктай хамтран 2 жил тутамд ядуурлын түвшингийн судалгааг хийдэг. Тэгвэл өнгөрсөн оны судалгаагаар иргэдийн ядуурлын түвшин 8 хувиар өссөн байна.

2014 онд монгол улсын хэмжээнд нийт хүн амын 21,6 хувь нь баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэж гарч байсан бол өнгөрсөн оны судалгаагаар энэ үзүүлэлт 8 хувиар нэмэгдэж 29,6 хувь болжээ. Ядуурлын түвшинг байршлаар нь авч үзвэл хөдөө алслагдмал амьдарч байгаа иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бол дараа нь сумын төв аймгийн төв, нийслэл хотод хамгийн бага бууюу 24 хувь нь амьдарч байна.

Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг анх удаа аймгийн түвшинд тооцон гаргаЖЭЭ. Мөн 2015-2016 онд эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан иргэд эргээд ядууралд орсон болохыг энэ судалгааны дүн харуулж байна.  Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өсжээ. Энэхүү судалгааг гаргахдаа сард хоол хүнс өрхийн хэрэглээндээ 100 мянгаас бага төгрөг зарцуулж байгааг ядуу гэж тооцолсон бол түүнээс дээшхийг өрхийн зардалдаа зарцуулж байгаа өрхийг энэ бүлэгт хамруулаагүй байна. мөн ам бүлийн тоогоор нь авч үзэхэд ганц бие хүмүүсийн ядуурал хамгийн бага ам бүлийн тоо нэмэгдэх тусмаа ядуурлын түвшинлүү илүү ойртож байгааг гаргажээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан