• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 12-р сарын 15, Баасан

Б.Хурц АТГ-т байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт " идэж уухаа зогсоо" гэж хэлж байжээ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/21 / Улс төр

Сэтгүүлч: Н.Алтанхуяг, Д.Дорлигжав хоёр яагаад холбогдоод байдаг юм.

Б.Хурц: Бүгдээрээ л мэднэ шүү дээ, тэр 800 мянган ам.долларын асуудлыг. Тэр хэргийг прокурор хэрэгсэхгүй болгочихдог биз дээ.

Сэтгүүлч: Над дээр дандаа зохиомол хэрэг үүсгэж шалгаж байна. Шударга бусын хонгил бий болгож байна гэж Н.Алтанхуяг хэлдэг. Ц.Элбэгдоржийн даалгавраар та Н.Алтанхуягийг шалгаад байсан байх нь уу?

 

Б.Хурц: Яахаараа би Ц.Элбэгдоржийн даалгавраар хүнийг шалгаад байдаг юм. Өөрөө л матуулаад байдаг биз дээ. Идэж уугаад л. Би нэг удаа Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь өөрөө очиж уулзсан. Та боль, идэж уухаа зогсоо. Яахаараа АТГ руу дайрч, асуудлыг улстөржүүлдэг юм гэж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан