• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Хууль ёс, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас хянаж шалгуулахад асуудалгүй

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/15 / Нийгэм

Шуурхай хурлын эхэнд захирал П.Дэлгэрнаран хууль хяналтын байгууллагаас төрийн байгууллага, албан тушаалтнуудад хяналт шалгалт явуулж байгаа ч байгууллагын зүгээс тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тул дор бүрнээ хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэхийг анхаарууллаа. Мөн тэрээр албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд шалгаж, хэрэв буруутай этгээд байвал хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг гэдгийг энэ үеэр онцлов. Харин ч тус байгууллагаас АТГ-т хандаж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг тавиад буй.  Тиймээс тэрээр “Хэрэв буруутай үйл ажиллагаа байгаа хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Хууль ёс, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас хянаж, шалгуулахад асуудал байхгүй. Бид албан тушаалтнууддаа итгэж байна” гэлээ.

Мөн тус шуурхай хурлын үеэр өнгөрсөн амралтын өдрүүдэд Гашуунсухайт боомтод үүссэн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар ЗТХ-ийн сайдын шуурхайд асуудал тавигдсан тул үүнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ стандартын шаардлага хангахгүй байгаа, кэмпгүй, жолоочийн хүрэлцээгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар төлдөггүй зэрэг компаниудыг цэгцлэх шаардлагатайг нийт хэлтсийн дарга нартаа үүрэг болгосон байна. Тиймээс байгууллагын зүгээс тодорхой аргачлал, шийдлийг мэргэжлийн түвшинд гаргах хэрэгтэйг шуурхай хурлын үеэр онцлов.

АТҮТ-ийн удирдлагууд АТГ-т баривчлагдсан гэх тодорхой эх сурвалжгүй ташаа мэдээллүүд гарч байгаа бөгөөд  хууль, дүрэм журмын дагуу шалгах ажиллагаанд оролцож байгааг АТҮТ-өөс мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан