• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

АН-ын дарга УИХ-ыг тараах бичиг ирвэл гарын үсэг зурна гэдгээ илэрхийллээ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/15 / Улс төр

УИХ-ын гишүүд дотроосоо парламентаа тараах тухай ярьж, үйл ажиллгаандаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх боллоо. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажил хийж чадахгүй бол энэ УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна, тарвал таарна" гэх үгийг хоёр ч удаа хэлсэн.

Тэгвэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ыг тараах бичиг орж ирвэл би гарын үсэг зурна, дэмжинэ гэдгээ хэллээ. Тэрбээр "Улсын Их хурал намрын чуулган эхэлснээс хойш нэг ч хууль батлаагүй. Төсвийн хуультайгаа зууралдаад таарлаа. Мөн эрх баригч намын гишүүд хоорондоо талцаж 32, 33-аараа хуваагдаж хэрэлдлээ. Энэ байдлыг нийтээрээ харж байна. Би бол энэ удаагийн намрын чуулганы үйл явцад "нойл" үнэлгээ өгнө. Ер нь энэ парламент ажиллах чадамжгүй байна. Шаардлагатай гэж үзвэл тарахад ч гэмгүй.

Сонгогчдын итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа учраас улс орны эдийн засаг нийгмийн асуудлыг самарч, төрийн тогтворгүй байдлыг бий болгочхоогүй дээрээ нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж яаралтай тарах ёстой. Дараагийн нөхөн сонгуулийг явуулж чадварлаг, илүү бүтээлч парламентыг сонгож гаргаж ирэх нь зүйтэй. Хэрвээ УИХ-ыг тараах бичиг ороод ирвэл би гарын үсэг зурна. Дэмжинэ" хэмээв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Зочин 7 өдөр IP:112.72.11.115
Дуугүй ажилаа хий бид ядарч бна
Шинэ мэдээ
Их уншсан