• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Өнөөдөр Улаанбаатарт -13 хэмийн хүйтэн

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/14 / Нийгэм

Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө -13 хэмгийн хүйтэн байна. Харин шөнөдөө -23 градусын хүйтэн байна. Багавар үүлтэй, 5-7 м/с салхитай.

Бүс нутгуудын хувьд:

Баруун аймгуудын нутгаар:Нутгийн хойд хэсгээрцас орно. Салхи 15-нд зарим газраар 12-14м/сбайна.Хүйтний эрч чангарч Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар:Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас цас орноДархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна

Зүүн аймгуудын нутгаар: Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн  цас орно. Салхи ихэнх хугацаанд 12-14 м/с явган шуурга, Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Ихэнх хугацаанд шөнөдөө нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус хүйтэн өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан