• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Усыг дарс болгодог хундага бүтээжээ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/13 / Нийгэм
Сингапурын үндэсний дээд сургуулийн эрдэмтэд ундны цэвэр усны өнгө, үнэр, амтыг хувиргах чадвартай хундагыг зохион бүтээсэн байна. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар “Воктайл” нэртэй ухаалаг хундага энгийн усыг амтат дарс болгон хувиргах боломжтой хэмээн онцлон танилцуулсан байна. 
 
Эрдэмтэн, судлаачид, технологийн болон химийн ухааны салбарынхан хамтран шинэ бүтээлийг туршиж олон нийтэд үзүүлсэн. Энэ бол хүнсний гаралтай бүтээгдэхүүний үндсэн зарчмыг өөрчлөх явдал юм. Нэг ёсондоо усыг хувиргах технологи юм. Эхний ээлжид энэ хундаганд хийсэн усны өнгийг тусгай электродын тусламжтайгаар өөрчилдөг байна. Үүний дараагаар үнэр болон амтыг өөрчлөх үйл явц явагддаг. Хундагны ирмэгийн дагуу тугай зориулалтын электродуудыг суурилуулж өгчээ. Энэ нь хүний хэлэнд амтагдах давслаг, чихэрлэг, исгэлэн амтыг өгөх мэдрэмжийг өдөөдөг байна. Үүнээс гадна шилэн хоолойд янз бүрийн үнэр гаргадаг хоолойг хийж өгсөн юм. Энэ нь усны үнэрийг өөрчлөхөд нөлөөлдөг байна. Туршилтын явцад эрдэмтэд усны амт, үнэрийг ундаагаар өөрчлөн хувиргасан нь жинхэнэ ундаатай харьцуулахад...
Үргэлжлэлийг: niislel.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан