• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Математикийн олимпиадад оролцсон сурагчид бүгд шагнал хүртжээ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/13 / Нийгэм

Филиппин Улсын Давао хотноо 2017 оны 11 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас 8 сурагч оролцож, бүгд шагнал хүртлээ.

Дэлхийн нийт 20 гаруй улс оролцсон олон улсын математикийн олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 "д" ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин, Улаанбаатар хотын "Соёмбо" бага сургуулийн 4 "а" ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн, Дорноговьаймгийн Замын-Yүдсумын"Үлэмжтэнгэр"сургуулийн 6 "а"ангийн сурагч Отгонсэлэнгийн Энхзул, Эрдэнэ-Очирын Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртжээ. Мөн "Соёмбо" бага сургуулийн 4 "а" ангийн сурагч Гарамын Нармандах, Дархан-Уул аймгийн "Монгол Оюу" сургуулийн 6.1 ангийн сурагч Пүрэвбатын Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн "Номуун далай" цогцолбор сургуулийн 5 "г" ангийн сурагч Өнөржаргалын Оджаргал, Баянхонгор аймгийн "СоогоСeйкeо" дунд сургуулийн 6 "б" ангийн сурагч Гантулгын Бат-Итгэл нар тусгай шагнал авлаа.

Багийнангилалдманай сурагчид 2 багболж оролцон, хоёул "Хүрэлцом", хүрэлмeдальхүртсэн байна.

Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон манай улсын багийг Монголынматематикийнолимпиадынхорооныгишүүн, доктор Баасанжавын Батцэнгэл ахалсан бөгөөд Дархан-Уул аймгийн "Монгол Оюу" сургуулийн багш Хавдийн Төмөрхан, Баяхонгор аймгийн "Алгоритм" сургалтын төвийн багш Сүхбаатарын Цагаан нар багшаар ажиллажээ. Энэ удаагийн олонулсынматематикийнолимпиададанхудаахөдөөороннутгаасзургаан хүүхэдоролцсон нь манай улсын хувьд онцлог үйл явдал болж байгаа юм.

Шагналавсансурагчид2017 оны 11 дүгээр сарын 13-нд эх орондоо ирэх ажээ.

Дашрамд дурдахад манай хүүхдүүдийн ганзага дүүрэн ирсэн ITMO-International Teenagers Mathematics Olympiad нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүндтэй олимпиад юм.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан