• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

Их хэмжээний тарваганы арьс тээвэрлэж яьсан этгээдийг саатуулжээ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/13 / Нийгэм

Дорнод аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн сарын 30-ны шөнө Хэрлэн сумын нэгдүгээр багт оршин суух иргэн Д-г 84-31 УНЭ тоёота маркийн машинаар 2000 орчим тарваганы арьс хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлэн саатуулжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа одоогоор үргэлжилж байна.

Үүнээс өмнө их хэмжээний тарваганы арьс хууль бусаар тээвэрлэж явсан тохиолдлыг 2015 онд илрүүлж байсан байна. Тодруулбал, Эрээнцавын боомтоор хойд хөрш рүү 500 боодол буюу 6000 гаруй тарваганы арьс гаргах гэж байсныг хилчид илрүүлж байжээ.

Улсын хэмжээнд "Илрүүлэлт, оргодол" нэгдсэн арга хэмжээ өрнөж, энэ хүрээнд тус аймгийн орж гарах постууд дээр байнгын хяналт шалгалт хийж байгаа юм.

Дашрамд дуулгахад, 1990 оноос хойш тарваганы тоо толгой эрс багасчээ. Тэр тусмаа сүүлийн 12 жилийн хугацаанд л гэхэд тарваганы тоо толгой 75 хувиар буурсан байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан