• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

Нүүн шилжих сургуулилтад 20 орчим мянган иргэн хамрагдлаа

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/11 / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө Сайншанд сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа. Сайншанд сум нь 22 мянган хүн амтайгаас дадлага сургуульд  20 орчим мянган иргэн оролцлоо.

Мөн өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан