• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Улаанбаатарт ялимгүй цастай

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/11 / Нийгэм

Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө -5 хэмийн хүйтэн ялимгүй цас орно. Харин шөнөдөө -15 градусын хүйтэн үүлшинэ.

Баруун аймгуудын нутгаар: Өнөөдөр зарим газраар хур тунадас цас орно. Харин нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с хүрч ихэнх нутгаар цасан шуурга шуурна. Алтай Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.   

Төвийн аймгуудын нутгаар: ихэнх нутгаар цастай.Салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус  өдөртөө 0-5 градус хүйтэн байна.   

Зүүн аймгуудын нутгаар: Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан  байна.

Говийн аймгуудын нутгаар: Ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан