• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

Фасад хийж байсан дөрвөн иргэн найман давхараас унаж амь насаа алдсан харамсалтай осол гарлаа

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/10 / Нийгэм

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Кино үйлдвэрээс хойш 204 дүгээр байрны гадна фасад хийж байсан 4 иргэн унаж 2 нь хүнд гэмтэж, 2 иргэн нас барсан байна. Дуудлага 15:01 цагт НОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн аврах анги аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж.

Тэдгээр иргэд нь 8 давхараас унасан бөгөөд хүнд гэмтэл авсан хоёр иргэн эмнэлгийн хүрэх замдаа нас барсан гэх харамсалтай мэдээлэл ирлээ. Чухам юунаас болж энэхүү осол гарсан талаар бид эргэн мэдээллэх болно.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан