• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

Жолооны үнэмлэх хуурамчаар хэвлэсэн зөрчил гарчээ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/10 / Нийгэм

"Мэргэшсэн жолооч"-ийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад хуурамчаар хэвлэгдсэнзөрчил илэрсэнгэх мэдээлэл гарсантайхолбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Захирлын зөвлөл хуралдав.

Өнгөрсөн зургаадугаар сард хилийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй үйл ажиллагаанд Замын цагдаагийн албатай хамтран хяналт тавьж, хуурамч гэх үнэмлэхийг илрүүлэн, хураан авсан байна. Автотээврийн үндэсний төвөөсхууль цагдаагийн байгууллагад хандсанаар тус үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн байгааг илрүүлэн шалгаж байгаа аж.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран "Мэргэшсэн жолооны үнэмлэхийгмэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бусаар тараасан зөрчилтэй хатуу тэмцэж, хуулийн дагуушийдвэрлүүлнэ. Цаашид Замын цагдаагийн албатай хамтранхууль хяналтын байгууллагад хандаж, Автотээврийн өдөр тутмын хяналтыг шат шатандаа чангатгана" гэлээ. Мөн тээврийн хэрэгслийн дугаар олгох болон хяналтын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, аливаа хууль бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчил гарахаас сэргийлэх үүргийг нийт дарга нарт өглөө.

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ынМэргэшсэн жолоочийн тасаг нь 2010 оноос "Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох"журмын дагуу улсын хэмжээнд үйлажиллагааявуулдаг бөгөөд одоогийн байдлаар нийт 49079 мэргэшсэн жолооч бүртгээд байгаа аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан