• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Нийслэл хот засаглалын хямралд бүрэн орлоо

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/10 / Улс төр
НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгч Ж.Батсайханы нэхэмжлэлтэй, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” буюу НИТХ-ын 12-р хуралдааныг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 7 хоногийн дотор давж заалдан эцсийн шийдвэр гарах хүртэл НИТХ 12-р хуралдаан хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэсэн үг юм. 
 
Учир нь, НИТХ-дахь МАН-ын бүлгийн есөн тэргүүлэгчийн таваас дээш төлөөлөгч нь ирж байж хурал хүчин төгөлдөр болох ёстой ч хурлын дарга С.Амарсайхан дөрвөн тэргүүлэгчтэйгээр хуралдсан аж. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлгийн нэг тэргүүлэгч Ж.Батсайхан нь уг хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд уг асуудлаар гомдол гаргасан юм байна. 
 
Мөн НИТХ-ын 12-р хуралдаан хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх хуулийн заалт ч бий. МУ-ын ЗЗНДНТУТ хуулийн 23.4-т зааснаар “.... Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн байдаг. Гэтэл 2017.10.20-ны өдрийн 134-р тогтоолоор 12-р хуралдааныг 2017.10.30-нд хуралдуулахаар зарласан нь нэгжийн тухай хуулиар тогтоосон 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэсэн заалтыг зөрчсөн байна. Тийм учраас НИТХ-ын 12-р чуулган угаасаа хүчин төгөлдөр биш аж.
 
Бас нэг сонирхолтой зүйл нь Тэргүүлэгч Ж.Батсайхан зөвхөн 134-р тогтоолыг л хүчингүй болгуулах гомдол гаргасан явдал юм. Тус хууль бус тэргүүлэгчдийн хурлаар 13 асуудал хэлэлцсэн бөгөөд уг нь бол тус хурлаас гаргасан тогтоолуудыг бүгдийг нь түдгэлзүүлэх гомдол гаргах ёстой баймаар юм? ...
Үргэлжлэлийг: niislel.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан