• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам.доллараас давжээ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/10 / Эдийн Засаг

Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын гадаад валютын албан нөөц тогтмол өсөж байгаа. Энэ сарын байдлаар гадаад валютын албан нөөц 2 тэрбум доллараас давсан байна.

Экспортын зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүн тэр дундаа зэс, нүүрсний үнэ олон улсын түүхий эдийн зах зээл дээр өссөнөөр Монгол Улсын экспортын хэмжээ 2017 оны 9-р сард 4,313.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 32.0% өссөнөөр гадаад худалдааны нийт тэнцэл сайжирчээ Олон Улсын Валютын Сантай хамтарч хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нэг талаас Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засагт ирэх дарамт буурсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилтүүд орж ирсэн зэрэг шалтгааны улмаас ийнхүү манай улсын валютын нөөц өссөн байна.

Мөн валютийн нөөцөд хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол алт тушаалт худалдан авалт байдаг. Иргэд аж ахуй нэгжийн Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж өнөөдрийн байдлаар 17 тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 8 хувь нэмэгджээ. Монголбанк Хятадын Ардын Банктай хийсэн байсан 15 тэрбум юанийн своп хэлцэлийн хугацааг гурван жилээр сунгаж, эргэн төлөх хугацаа нь дуусаж байгаа бондуудын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн гэдгийг монгол банкнаас мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан