• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

Стивен Сигалыг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгажээ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/10 / Нийгэм
Өчигдөр жүжигчин  Портиа Де Росси жүжигчин, продюсер Стивен Сигалыг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж байсныг дэлгэжээ.
 
Тэрээр нэг удаа Сигалын киноны шалгаруулалтад оролцохоор оффист нь очиход энэ явдал болсон гэнэ. Тэр үед Сигал жүжигчин эмэгтэйд “дэлгэцнээс гадуурх ойлголцол уран бүтээлд чухал үүрэгтэй” гэж хэлээд өмдний цахилгаанаа тайлж байсан гэжээ.
 
Росси тэр дор нь өрөөнөөс гарч явсан ба өөрийг нь холбож өгсөн агенттай холбогдож болсон явдлыг хэлсэн гэнэ. Гэтэл зуучлагч байгууллагын төлөөлөгч “түүнийг чамтай адил төрлийн хүн биш гэдгийг мэдсэнгүй” гэж тайлбарлаад өнгөрчээ.
 
Одоо 65 настай Стивен Сигалын эсрэг мэдэгдлүүдийг жүжигчин Жулиана Маргилес, модель Женни Маккарти зэрэг бүсгүйчүүд гаргаад байгаа.
 
Холливүүдийн продюсер Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн дарамтын...
Үргэлжлэлийг: niislel.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан