• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

Шинэ жилээр дөрөв хоног амарна

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/10 / Нийгэм
Шинэ жилээр иргэд дөрөв хоног амарна. Учир нь арванхоёрдугаар сарын 29-ний баасан гарагт бүх нийтээр амардаг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна.
 
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29 болон нэгдүгээр сарын 1-ний шинэ жилийн баяраар бүх нийтээр амрахыг хуульчилсан байдаг. Харин тэдгээр өдрүүдийн хоорондох арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гарагуудад таарч байна.
 
4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
 
Мөн энэ сарын 19 буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Их Эзэн Чингис хааны өдөр тохиож байна. Хуульд заасанчлан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд бүх нийтээр амардаг ч энэ удаад амралтын ням гараг таарч байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Мөнгөө 2017/11/10 IP:202.21.124.19
Энэ их хааны мэндэлсэн манайхан зөв тэмдэглмээр юмаа хэдэн согтуу эрдэмтэд гээд байгаа хүний хэлснээр тэмдэглэж өөрсдөө дэлхийд шог болоод байх юм
Шинэ мэдээ
Их уншсан