• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

​АСЕМ-Д ЗОРИУЛЖ ЗЭЭЛЭЭР АВСАН АВТОУСНУУД ОДООГ ХҮРТЭЛ ХАДГАЛАГДСААР

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/10 / Нийгэм

Өнгөрсөн жил АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт монгол улсад зохион байгуулагдсан. Үүнд зориулж БНСУ-аас 43 автобусыг хөнгөлөлттэй зээлээр оруулж ирсэн ч өнөөдөр эдгээр автобусуудыг яяямар ч эргэлтэд оруулж чадаагүй хэвээр байсаар байна. 

ACEM-д зориулж худалдан авсан цоо шинэ автобусууд ямарч ашиглалтгүй хөдөлгөөнгvй тоосонд дарагдан зогссоор байгаа. Тодруулбал АСЕМ-д зориулж 45 хүний суудалтай 43 автобусыг 5.5 сая ам.доллараар худалдан авсан байдаг. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаас хойш ямар ч хөдөлгөөнд ороогүй эдгээр автобусуудыг хувийн компаниуд авах сохирхол байгаа ч зээлийн хувьд хүү өндөр байгаа нь шалтгаан болж байна. БНСУ-аас 30 жилийн хугацаатай зээлээр авсан ч зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэгдсэнээс хойш 12 жилийн хугацаанд л үйлчилгээ үзүүлэх стандарттай учраас ийнхүү бага хугацаагаар зээлээр авах сохирхол аж ахуйн нэгжүүлэл байхгүй байгаа юмаа. 

Эдгээр автобусуудыг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж дууссаны дараа нийтийн тээврийн компаниудад зээлээр өгнө гэсэн яриа гарч байсан ч өдийг хүртэл хав дараастай байна. Ер нь бол Хот хоорондын тээвэрт л явдаггүй юм бол ганц хаалгатай ийм автобус нийтийн тээвэрт явах боломжгүй. Ер нь энэ мэт өч дөчнөөн ашиглагдахгүй сул дараастай байгаа хөрөнгөө улс ашиглах хэрэгтэй дээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан