• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

Литва улсруу 90 хоног визгүй зорчих боломжтой

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/09 / Нийгэм
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
 
Цаашид энгийн паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанаар мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээр нь уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, байгаль орчин, аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
 
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
 
Энэ оны есдүгээр сардБүгд Найрамдах Беларусь Улсад болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавихыг комиссын Монголын хэсгийн дарга, сайд Б.Батзоригт даалгав. Хуралдаанаар худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлийг даван туулах боломжийн талаар хэлэлцжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан