• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар дахин ажиллана

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/09 / Нийгэм

Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны 22-р Их хурал өчигдөр болсон. Дөрвөн жил тутам Ерөнхийлөгчөө шинээр сонгодог тус байгууллага энэ удаагийн Их хурлын үеэр ээлжит санал хураалтаа явуулсан байна.

Харин МҮЭХ-ны Ерөнхийлөгчид,одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа, Эрүүл мэндийн ажилтны  ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар нэрээ дэвшүүлсэн юм. Тэгвэл санал хураалтын өмнө МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нэрээ татаж, Х.Амгаланбаатар, Б.Мягмар нар санал хураалтад оролцжээ.

Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар улиран ажиллахаар болсон байна. Энэ удаагийн Их хуралд аймаг, нийслэлийн 22 холбоо, 36 гишүүн байгууллагын 281 төлөөлөлгч оролцсон байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан