• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Д.ТРАМП РУУ ДУНД ХУРУУГАА ГАРГАСАН ЭМЭГТЭЙ АЖЛААСАА ХАЛАГДЖЭЭ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/07 / Нийгэм
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын автомашины цуваа хажуугаар нь өнгөрөхөд дунд хуруугаа гаргасан эмэгтэй ажлаасаа халагджээ.
 
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Д.Трамп өнгөрсөн сарын 28-нд Виржини муж улсаас холгүй орших гольфын талбайгаасаа буцаж явахад унадаг дугуйтай нэгэн эмэгтэй дунд хуруугаа гозойлгосон юм. Энэ эмэгтэйн зургийг “Франс-Пресс” агентлагийн гэрэл зурагчин Майк Смайловски араас нь авч, уг зургийг интернэтэд тавьсан нь нэлээд шуугиан дэгдээсэн.
 
Энэ эмэгтэй нь “Акима” компанийн ажилтан Жули Брискман болох нь саяхан тогтоогджээ. Тэрбээр шуугианы бай болсон зургаа “Фэйсбүүк” хуудасныхаа профайл зураг болгосон аж.
 
“Акима” компани нь АНУ-ын засгийн газартай байнгын харилцаа холбоотой байж, хамтран ажилладаг учир Ж.Брискманы зохисгүй үйлдэл талуудын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэн түүнийг ажлаас халах шийдвэр гаргасан байна.
 
Өдгөө 50 настай, хоёр хүүхдийн ээж Ж.Брискман...
Үргэлжлэлийг: niislel.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан