• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

АВСТРАЛИЙН ЗОХИОЛЧ " МОНГОЛИЗМ" ХЭМЭЭХ НЭР ТОМЁОГ АШИГЛАСАНДАА УУЧЛАЛ ГУЙВ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/07 / Нийгэм
Дауны синдромыг тодорхойлохдоо “монголизм” хэмээх нэр томъёог  ашигласан зохиолч эмэгтэй уучлалт гуйжээ. Мөн 20 мянган номоо зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
 
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Австралийн тэргүүлэх биохимичдын нэг, зохиолч Либби Уивер 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал буюу Дауны синдромыг "Би юу идэх ёстой вэ?" хэмээх шинэ номондоо тодорхойлон бичихдээ “монголизм” гэдэг нэр томъёог ашигласныхаа төлөө уучлалт гуйгаад “Энэ үгийг одоо ч  анагаах ухааны салбарт ашигласан хэвээр гэж би бодож байлаа. Мөн энэ үгийг доромж утгаар ашигладаг гэдгийг ч мэдлээ. Миний энэ алдаа хэн нэгэнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн байж магадгүй юм. Намайг үнэхээр уучлаарай” гэжээ.
 
“Монголизм” ба “монголойд” гэдэг нэр томъёог 1960-аад оны сүүлч үе хүртэл Дауны синдромыг тодорхойлоход ашигладаг байжээ.
 
Жон Лэнгдон Хэйдон Даун гэдэг Их Британийн физикч төрөлхийн ургийн гажигтай хүмүүсийг судалж, оюуны хомсдолтой энэ хүмүүсийн  өвчний оношийг тогтоож, “Дауны синдром” гэж өөрийн нэрээр нэрлэсэн түүхтэй. Ийм синдромтой хүмүүс нь монголжуу төрхтэй гэх үндэслэлээр “монголизм”, “монголойд” гэж нэрлэдэг байжээ. Харин эдгээр нэршлийг зохисгүй, монгол хүмүүсийг доромжилсон утга агуулж байна гэж Монгол Улсын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлснээр 1965 онд ДЭМБ Дауны синдромыг "монголизм" гэж нэрлэхгүй байх шийдвэрийг гаргаж байжээ.
Ц.Аюу
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан