• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

АНУ-ЫН ТӨРИЙН ДАЛБААГ ХАГАС БӨХИЙЛГӨНӨ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/07 / Нийгэм

Техас муж улсын сүмд зэвсэгт этгээдийн гарт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн өнөөдрөөс эхлэн энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл төрийн далбаагаа хагас бөхийлгөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүрэг болгосон тухай "Ассошейтэд Пресс" агентлаг мэдээллээ. Трампын гаргасан зарлигт “2017 оны 11 дүгээр сарын 5-нд сүмд мөргөл үйлдэж байгаад буутай этгээдийн гарт амиа алдсан 26 хохирогчийн дурсгалыг хүндэтгэн 2016 оны 11 дүгээр сарын 6—9-нд АНУ-ын төрийн далбааг хагас бөхийлгөхийг Цагаан ордон, төрийн бүх байгууллага, АНУ дахь гадаадын ЭСЯ-д болон гадаад улс орнууд дахь АНУ-ын ЭСЯ, цэргийн баазуудад үүрэг болгож байна” гэжээ. Орон нутгийн цагаар өчигдөр үдийн үед Техас муж улсын Уилсон хошууны Сазерленд-Спрингс хэмээх жижиг хотод нэгэн этгээд 26 хүнийг буудан хөнөөсөн. Хэргийн газраас зугтсан сэжигтнийг цагдаа нар удалгүй олж, устгасан байна.

niislel.mn

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан