• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

УИХ ДАХЬ АН БҮЛЭГ, БҮЛГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТЫН ӨРӨӨНДӨӨ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/07 / Улс төр

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, 2017 оны төсвийн тодотголд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн хоригт хууль зөрчсөн гэсэн асуудал байгаагүй учраас хоригийг хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хүлээн авахгүй боломжгүй гэсэн. Мөн бүлгийн хурлаар 2018 оны төсвийн төслийг хэлэлцсэн. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны төсөв хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудлыг шалгаж байнгын хороонд дүгнэлтээ танилцуулсан. Ажлын хэсэг 2018 оны төсөв ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзсэн хэмээн мэдэгдсэн. Тэгвэл яг одоо төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Хурлын дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөндөө мэдээлэл хийнэ хэмээн Ажлын албаныаас нь мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан