• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ НАР ӨӨРСДИЙГӨӨ ХУЛГАЙЧ БОЛОХЫГ ЗАРЛАВ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/06 / Улс төр

Өнгөрсөн долоо хоногт Улстөрийн тогоонд МАН-ын нөлөө бүхий хоёр залуу гишүүд чуулганы хуралдаан дээр бие биенээ "хулгайч"-аар нь цоллосон явдал олны анхаарал татсан үйл явдал байлаа. Тэд хуралдаан дээр бие биеэ Монголын төрөөс хулгай хийснийг ил тод зарласан явдал байлаа. Тэд нэг бол бие биенээ гүтгэсэн, нэг бол тэд төрөөс хулгай хийсэн нь үнэн болж таарна. Тэгэхээр АТГ болон УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн тэднээс ямар нэгэн байдлаар байцаалт авах үүрэгтэй. Гэхдээ тэгж чадах эсэх нь эргэлзээтэй.

Мөн тэдний хэрүүлээс монголын төрд шийдвэрлэх албан тушаалд ажиллаж байгаа эрхмүүд төсөв шамшигдуулдаг нь ил боллоо. Тиймээс аль аль нь улстөрийн соёл гаргаж, албан тушаалаасаа татгалзаад хулгайч мөс эсэхээ нэг тийш болгохвол сайнсан.

Ж.Мөнхбат: -У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг энэ боллоо шүү. 
У.Хүрэлсүх: -Амаа татаарай. Хулгайч бацаанаа. 
Ж.Мөнхбат: -Та битгий хүн загнаад байл даа. Хүн загнаад байх юм.
У.Хүрэлсүх: -Чи өөрөө дуугай бол. Муу хулгайч бацаанаа. 
Ж.Мөнхбат: -Юу гээд солиороод байгаа юм бэ. Чи хулгай хийгээгүй юм уу, Монголын төрөөс. 
У.Хүрэлсүх: -Солиороод байгаарай. Хулгайч бацаан минь дуугүй байгаарай. Хамаг юмыг чинь дэлгэнэ шүү. Нүүрсний хулгайч чинь.
Ж.Мөнхбат: -Чи хүнийг хулгайчаар нь дууддаг хэн юм. Чи юу юм. Хаан юм уу, заан юм уу?
У.Хүрэлсүх: -Чамд хаан. Чам дээр хатуу бодлого барина. Хулгайч бацаан минь. Нүүрсний чинь хэргийг дэлгэнэ. 
Ж.Мөнхбат: -Чи намын мөнгө хулгайлж хулгайлчихаад юу яриад байгаа юм бэ. Хамаг баримтыг чинь дэлгэнэ шүү. 
У.Хүрэлсүх: -Чи юу юм. Чи хэзээ ийм болчихсон юм. Чи төрийн мөнгө хулгайлж хулгайлчихаад юу гээд хуцаад байгаа юм бэ?
Ж.Мөнхбат: -Чи харин юу юм. Чи хэзээ ийм болчихсон юм. Чи Н.Энхбаяраас илүү хаан болсон байна. 
У.Хүрэлсүх: -Энэ муу нус юу юм. Солиороод байх юм.
Ж.Мөнхбат: -Австралиас татаж авчирч Шадар сайд болгосон нь гай болж дээ. 
У.Хүрэлсүх: -Чамайг харин казиночин байхад чинь татаж аваа биз дээ. 
Ж.Мөнхбат: -Чи намын мөнгөөр казино тоглосон. Ерөнхий сайд болохоороо хаан заан болчихдог юм уу. Чи энд сууж байгаа хүмүүсийн ачаар наанаа сууж байгаа. Тэгчихээд хүн доромжлоод байхгүй шүү. 
У.Хүрэлсүх: -Чи хэзээ ийм байсан юм. Битгий хуцаад байгаарай.
Ж.Мөнхбат: -Чи харин хэзээ ийм байсан юм...

Ямартай ч тэд өөрсдийн гэм буруутай үйлдлийг ил тод зарлалаа. Тэгэхээр АТГ-ынхан болон хууль хяналтын байгууллагууд тэдний гэм буруутай үйлдлийг илчилсэн эдгээр үгийн дагуу шалгах ёстой биз дээ.

эх сурвалж: zarig.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан